manlai uyach

Тод манлай уяач Ц.Батсайхан шинэ тэргүүнээр сонгогдов

Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Корпорейт” зочид буудлын Хурлын танхимд өчигдөр /2019.01.24/ нээлтээ хийсэн.

Хуралд Монгол Улсын 21 аймаг, хотуудаас 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэйгээр VII хурлын  уулзалтаа эхлүүлж холбооны гол асуудлыг хэлэлцэхээс гадна шинэ тэргүүнийг сонгох учиртай.

Тэгвэл ММСУХ-ны  шинэ тэргүүнээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайхан сонгогджээ.

Тэрээр өдгөө “Эрдэнэс Монгол” компаний дэд захиралаар ажиллаж буй гэхээсээ “Симба” группын захирал, Айзам хамтлагийнн дуучин, авто спортын мастер гэдгээр нь олон танина. Түүний төрсөн дүү   Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг билээ.

holboonii terguun

Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайхан товч намтар:

Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайхан товч намтар: 

Боловсрол:

  • 1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
  • 1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
  • 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан

Ажлын дадлага, туршлага:

  • 2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
  • 2011-2012 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
  • 2004-2007 онд “Симба” группын Ерөнхийлөгч
  • 1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирал

Уг холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд сонгогдож байжээ.

tsogiin batsaikhan

                                                                                         2010 онд Манлай уяач цолыг хүртэж байжээ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих