yawgan-hunii-garts

Явган хүний гарцаар явж байсан ахмадыг мөргөжээ

Явган зорчигч гарцаар гарч байхад хурдаа хасдаггүй, дуут дохиогоо хангинуулж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргадаг жолооч мэр сэр байдаг. Тухайлбал, энэ сарын 10-нд буюу өчигдөр /2020-02-10/ орой Хан-Уул дүүрэгт 83 настай иргэн “Ж”-г гарцаар гарч байхад нь автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, гарцаар гарч буй явган зорчигчдод хүндэтгэлтэй хандаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих