dund-surguuliin-suragchid

БСШУСЯ: Сурагчдын эцэг эхтэй шинэчилсэн гэрээ байгуулна

Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил Их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна.

Ерөнхий боловсролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн.

Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр орууллаа гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих