Гурван давхар байшинтай дүйцэх үлэмж гэр “Гиннес”-т бүртгэгджээ

Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр “Гиннесийн ном”-д бүртгэгджээ.

“Гиннес”-т бүртгэгдсэн гэр 36 ханатай, 28.81 метр диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай. Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэхээр юм байна. Нийт 1800 метр эсгий орсон аж.

“Сэлнэн” ХХК-ийн урчуудын бүтээсэн энэхүү гэрийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм.

Урчууд дөрвөн сарын хугацаанд тус гэрийг барьжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих