domiin uhaan

Домын ухаан

    Эрт үеэс уламжлагдан ирсэн домын ёсон монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим “хаш хайрцаг”-ийн тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ. Дом заслын ёсонд цагаан, хар, алаг хэмээх гурван зүйлийн заслын судар байдаг.
tsagaan dom
    Цагаан дом нь өвчин эмгэг, гай зэтгэрийг тарни шившлэгийн хүчээр, хар дом нь эм дом , хар ухааны аргаар дэрж номхотгох учиртайгаар хэрэглэгдсээр ирсэн.  Харин алаг дом нь энэхүү цагаан хар домын аль алиныг хосолсон домын шинж болно.
      Монголчууд амьдарлын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил бологосон нэгэн хэвийн үйлдлэг юм.
Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагтай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг.
Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна .
Үйлдлэгийн ид шидээр домнох
Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй
Дүрс билэгдлээр домнох
     Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болхын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгдэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ.
   aduunii dom  Адууны дом гэхэд гүйж магадгүй морины шанханд авгай хүний үс зүүх, морины хутаг гаргахад хурганы шуугиан дундуур хөтлөх, гутаг суулгахгүйн тулд моринд юм дүүрхийг цээрлэх, газрын сүр цохиулахгүйн тулд цагаан зандаар утах зэрэг үйлдлээр домнож байсан жишээтэй.
     Дом нь сэтгэл зүйн үзэгдэл, сэтгэл зүйн чанартай үйлдлүүд юм.
Бодит болон бодит бус үйлдлүүдээс хамгаалах чанартай хэрэглэгдсээр байна .
Дом нь сэтгэл зүйн засал , аливаа зүйлийг тэгшхэмийн байдалд оруулах орон зайн долгионлог чанарыг өөртөө агуулсан үйлдэл мөн.
Дом нь сэтгэл зүй, орон зайн тэнцвэрийг тохируулж өгдөг долгионлог чанартай … Дом нь сэтгэл зүйн үзэгдэл болон үүсээд маш их урт замыг туулж хүний зан үйлд ач тусаа өгсөөр ирсэн уламжлалтай. Тэрхүү урт зам, хүний амьдралын түүхэн үеүдэд домч, бөө, удган, ховсч, хараалч, ерөөлч, мэргэч, төлгөч, үзмэрчүүд төрөн гарсаар 20-р зуунтай золгожээ .
    21-р зуунд хүн төрлөхтний шинэ үе эхлэж байгаа, ухаантнууд олноор төрж байгаа энэ үеэс эхлэн оюун ухааныг дээдлэн шинжлэх ухаан, буддын гүн ухааны ололтыг судлан танин мэдэх, жилээс жилд танин мэдэхүйн хүрээ өргөсч байгаа нь домын ухааны ач холбогдол, учир зүй тайлагдсаар байх нэн шинэ үе эхэлж байна .
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих