11-20-6й1

Дуудлага худалдааны тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгнө

Тѳв аймгийн МСУХ-оос санаачлан анх удаа “Алтан сав-2019” хурдан удмын охин адууны дуудлага худалдааг өнгөрсөн амралтын өдөр аймгийнхаа цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Тѳв аймгийн 19 сумын 39 гүүг худалдаалахаар авчирснаас 5 гүү шинжилгээгээр эрүүл мэндийн хувьд тэнцэлгүй, дуудлага худалдаанд 34 гүүг оролцуулсан байна.

Дуудлага худалдаанд 34 гүүг оролцуулснаас 14 гүү, байдас шинэхэн эзэндээ очсоноос Тѳв аймгийн Баян-Ѳнжүүл сумын хавчиг ухаа гүү 12 сая тѳгрѳгийн үнэ хүрсэн нь дээд амжилт байлаа.

Дуудлага худалдаанд оролцоогүй ч цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур нэлээд олон гүү зарагдсан аж. Нийт дуудлага худалдаагаар 100 гаруй сая төгрөгийн орлого олсон бөгөөд энэ орлогоосоо Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хамтран зохион байгуулсан сумдын уяачдын холбоондоо тодорхой хувийг өгөх юм байна.

Нийт дуудлага худалдаагаар 100 гаруй сая төгрөгийн орлого олсон бөгөөд энэ орлогоосоо Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хамтран зохион байгуулсан сумдын уяачдын холбоондоо тодорхой хувийг өгөх юм байна. Төв аймгийн адууны удам, угшлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин уяачдаа дэмжихийн зэрэгцээ хурдан морины уралдаанд хүч хѳдѳлмѳр, хѳрѳнгѳ санхүү, цаг хугацаа зориулж байгаа уяачид, “бридер” -үүд харилцан адууныхаа удам угшил сайжруулах зорилготой уг дуудлага худалдааг санаачлагч Төв аймгийн МСУХ-ны тэргүүн Ч.Сарангэрэл “Дуудлага худалдаанаас авсан гүүнээс Монгол орны өнцөг булан бүрт Төрийн түмэн эхүүд төрөн гарах болтугай” гэдэг ерөөлөөр дуудлага худалдааг хаасан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих