mashingui-odor

Иргэдэд эко эрчим хүчний талаарх мэдээллийг “Цэвэр агаартай-Автомашингүй” өдөр олгоно

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй” өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаархи мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг 9 дүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна.

Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болох арга хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулан оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 11314876, 99881944

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих