Tarwaga-ustgal

Иргэнээс хураасан 46 ширхэг тарвагыг халдваргүйжүүлэлт хийн устгав!

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат иргэний хууль бусаар тарвага агнаж мөн худалдаалахыг завдаж байсан үйлдлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хураан авч аймгийн Зоонозын өвчин судлалын төвд устгуулахаар 2019 оны 11-р сарын 19 өдөр 46 тооны тарвагыг авч ирж өгсөн.

Тухайн өдөрт тус 46 тарваганы хүйсийг тодорхойлон лабораторид дээж материал авч 0.1 хувийн жавелионы уусмалаар 46 тарваганд халдваргүйжүүлэлт хийж тусгай цооногт хийн хлорын шохойн нунтгаар дарж устгалд оруулав. 46 тарвага нь бүгд эр хүйсийн тарвага байсан байна.

46 тарваганы зарим нь муудах шинжтэй болж нялзран задарч, зөөлөн эд мах гоожсон төлөв байдалтай байсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих