mongolian horse

Их түүхийн жимээр аялагч МОНГОЛ МОРЬТОЙ Итали бүсгүй

.

39 настай итали бүсгүй тэртээ дундад зуунд татар монголчууд Европыг байлдан дагуулсан тэр замыг давтан туулахыг хүсч өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Монголоос хоёр морьтой гарчээ.

mongol mori

Паола бүсгүй Монголоос гарахдаа урт дэлтэй хоёр морь худалдан аваад гарсныхаа нэгийг Chegir буюу “Шууд” нөгөөг нь Custode буюу “Хадгалагч” гэж нэрлэсэн гэнэ.

Бүсгүй аяллынхаа туршид суурин газарт бараг хоноогүй, голдуу майханд хонож явсан байна.

Паола бүсгүй : “Тэртээ 1241 онд татар-монголчууд Польшийн Краков хотыг зорьж ирэн эзэлж авсан. Тэгэхэд Монголын нэг харваач Гэгээн Марийн сүмийн цамхаг дээрх бүрээчийн хүзүүг харван алсан түүхтэй гэдэг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл энэ хотын дээгүүр тэр бүрээчийн бүрээн дуу тасрахгүй байдаг.

Хэдэн зууны өмнө болсон энэ аймшигт явдлыг сайхнаар төгсгөх гэж би энэ замаар аялж тэр бүрээчид амар амгаланг өгөх гэж явна” гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих