ХААИС

ММСУХ, ХААИС-тай хамтарна

XVII их хурлаа амжилттай зохион байгуулж, шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалттайгаар ажиллах болсон ММСУХ цаашид цэвэр цусны монгол морьдын уралдаанд гол анхаарлаа хандуулахаар болжээ.

Хамгийн эхний ажил монгол дахь мал амьтан судлалыг олон жил хийж буй Хөдөө, аж ахуйн их сургуулийн багш, эрдэмтэдтэй хамтран ажиллах юм байна. Ингэснээр эрлийз болон монгол адууг танихад чухал ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Өмнө нь зөвхөн өндөр намын хэмжүүрээр эрлийз болон монгол морьдыг ялгадаг байсан билээ. Энэ нь зарим том биетэй монгол морьдод хохиролтой байдаг талаар олон маргаан дэгдэж ирсэн юм. ХААИС-тай хамтарснаар энэ мэт олон асуудлыг шийдэх боломжтойг онцоллоо. Мөн монгол адууны угсаа гарлыг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих