takhi

Монгол тахь “Зэрлэг адуу” мөн үү?

Судлаачид эртний болон орчин үеийн адууны дээжийг оролцуулсан генийн шинжилгээний үр дүнд “зэрлэг адуу” буюу Монгол тахийг гаршуулсныг тогтоожээ. Хэдийгээр судалгаагаар гаршсан адуу гэж тогтоогдсон ч энэ нь Монгол тахь, адуу сонирхогчдын хувьд утгагүй зүйл санагдаж байгаа аж.

Монгол тахь тал хээр нутагт сүргээрээ амьдарч, үр удмаа үлдээн амьдардаг байсныг SBS суваг /Австралийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн онлайн телевизийн сүлжээ/ мэдээллээ. Монгол тахь нь 2000 орчим жилийн турш амьдарсан бөгөөд сүүлчийн зэрлэг морь гэж тооцогддог аж. Хэдэн зуун жилийн тэртээ Испаничууд Хойд Америкт адуу, морьд аваачсан нь АНУ-ын баруун зүгээс гаралтай мустанг хэмээх зэрлэг адуу үүсэх шалтгаан болсон байна.

~Монгол тахь “Зэрлэг адуу” мөн үү?~

Түүхэн цаг үеийн генийн сүүлийн судалгаагаар Пржевальскийн адуу 20 дугаар зуунд устаж үгүй болсон байдаг. Харин хамгийн анх 5500 жилийн өмнө Төв Азийн талд амьдарч байсан Ботай хүмүүс энэ адууг гаршуулжээ. Тэдний амьдарч байсан газар нутаг нь одоогийн Казахстаны хойд хэсэг билээ. Ботай хүмүүс бол Бота тосгоны нэрээр нэрлэгдсэн хүмүүс юм.

Тэдгээр хүмүүсийн үед хэрэглэж эдэлж байсан үндсэн материал нь чулуу, яс, шавар байжээ.  Түүнчлэн хоол хүнсэндээ адуу агнан, загас барьж “гол залгуулдаг” байсан байна.

Дараагаар нь адууны аж ахуй эрхэлж, хэрхэн айраг гаргаж авахыг мэддэг болжээ. Ботайчуудын адууны гарал үүслийн талаарх хамгийн эртний нотолгоо ч гэсэн судлаачид энэ талаарх баримтыг цуглуулсаар байдаг аж.

“Дэлхий дээр зэрлэг морьд үгүй болсон ч бид олон мянган жилийн өмнө байсан зэрлэг адууг судалсаар байна” гэж Канзасын их сургуулийн амьтан судлаач Сандра Олсен хэлсэн байна.

Товчхондоо Монгол тахь нь гаршсан амьтан байсан ч сүүлдээ зэрлэгшиж Пржевальскийн адуу гэх нэрээр бид бүхэнд дахин нэрлэх болжээ. Энэхүү судалгааны үр дүнг “Шинжлэх ухаан”  /Science Journal/сэтгүүлд нийтэлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих