mongolian people

Монгол хүний оюуны чадамж 12 дугаарт эрэмблэгдэв

Хэдэн арван саяар тоологдох их гүрнүүдтэй харьцуулахад хүн амьн тоогоор дэндүү бага ч дэлхийд оюуны чадамжаараа айргын тавд багтсаар ирсэн Монголчууд энэ удаад мөн хол тасарсанүй.

Дэлхийн улс орнуудын аль үндэстэн хамгийн ухаантай болохыг судлахаар олон улсын “Vouchercloud” компани дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулж, хамгийн ухаантай иргэдтэй 25 улсыг тодруулсан байна.

Монгол улс энэхүү судалгааны IQ-н төрөлд АНУ, Герман, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийг ардаа хаян 12 дугаар байрт оржээ. Тус жагсаалтын нэг хүний дундаж IQ 107.1 гэсэн үнэлгээгээр Сингапур улс тэргүүлж, БНХАУ 105.8-аар удаалжээ.

Түүнчлэн, оюуны чадамж, нобелийн шагнал хүртсэн байдал зэрэг бүхий л шалгуураар авч үзэхэд дэлхийн хамгийн ухаантай үндэстнээр Япон улс шалгарч,  Швейцар, БНХАУ удаалсан байна.Түүнчлэн, оюуны чадамж, нобелийн шагнал авсан байдал зэрэг олон шалгуурын дагуу судалсан байна.

  • Дэлхийн улсуудын дундаж IQ-н жагсаалт:
  • 1. Сингапур 107.1
  • 2 .Хятад 105.8
  • 3. Хонг Конг 105.7
  • 4. Өмнөд Солонгос 104.6
  • 5. Тайвань 104.6
  • 6. Япон улс 104.2
  • 7 .Финлянд улс 100.9
  • 8. Канад 100.4
  • 9 .Нидерланд 100.4
  • 10 .Лихтенштейн 100.3
  • 11. Швейцар 100.2
  • 12. Монгол Улс 100
  • 13. Макао 99.9
  • 14. Эстон 99.4
  • 15.Бельги улс 99.3
  • 16. Австрали улс 99.2
  • 17. Англи 99.1
  • 18. Австри 99
  • 19. Чех улс 98.9
  • 20 .Шинэ Зеланд 98.9
  • 21. Герман 98.8
  • 22. Швед 98.6
  • 23. Исланд улс 98.6
  • 24. Франц 98.1
  • 25. Унгар 98.1

Forbes сэтгүүл энэ тухайд “IQ-н чадамжаараа Азиуд дэлхийг ноёлж буйн илрэл нь шилдэг 25-д долоон ази орон байгаагаас харагдаж байна. Урагшаа Азиудаа! АНУ ч шилдэгт багтаж чадаагүй байхад Монгол Улсын иргэдийн дундаж IQ 100 гэсэн үнэлгээгээр 12 дугаар байранд оржээ” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Forbes

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих