mongol chuluu-uzesgelen

“Монгол чулуу-2019” үзэсгэлэн нээгдэв

“Монгол чулуу-2019” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. 

Энэ жил Үлэг гүрвэлийн төв музейн 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Монгол чулуу-2019″ үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс, баялаг, мэдээлэл технологийн төвийн “Чулуун сан” –д хадгалагдаж байгаа Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөц нь хэлэлцэгдэж Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн Монгол орны 40 орчим металл ашигт малтмалын ордын эталон дээжийг  анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар дэлгэн үзүүлж байна.uzesgelen

“Монгол чулуу-2019” үзэсгэлэн 2019 оны 01 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд  Үлэг гүрвэлийн төв музейн байранд болно.  Үүнд:

  • 2019.01.18 –аас 2019.01.31-ний өдрүүдэд “Монгол чулуу-2019” үзэсгэлэн
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд лекц
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа болно.
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Төрийн соёрхолт Геологи минералогийн ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Эрдэс чулуулгийн мэргэшсэн геологич Ё.Мажигсүрэн, Өнгөт чулууны мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар “Монгол орны өнгөт эрдэнийн чулуу” , “Мана гартаамын төрлүүд”, “Байгалийн чулуу болон хиймэл чулууны төрлүүд, тэдгээрийг таних аргууд” зэрэг сонирхолтой лекцүүд тавигдана.
  • “Монгол чулуу-2019” үзэсгэлэнгийн үеэр сонирхогчдын уулзалт, ярилцлага,  Шилдэг чулуун бүтээл шалгаруулалт, Шилдэг чулуун дээж шалгаруулалт, болон чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд болон чулуу цуглуулагч , сонирхогч, олон түмний чулуугаар урласан бүтээлийн  “Монгол чулуу-2019” үзэсгэлэн худалдаа явагдана.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих