shuvuu

Нэн эртний усны шувууны яс олжээ

Монголын өмнийн говиос нэн эртний усны шувууны яс олсон тухай хойд БНХАУ-ын хэвлэлд мэдээлжээ.

Оросын палеонтлогчид Өмнөговь аймгийн Наранбулаг, Цагаанхошуу сумдын заагийн голын элсэрхэг хайрга дундаас палеоцений үеийн буюу 60 сая жилийн өмнө амьдарч байсан нугасны төрлийн, хэмжээгээрээ хун шувууны дайтай усны шувууны яс олжээ. Энэ шувуу нь динозаврыг мөхсөний дараа хэсэг хугацаанд оршиж байсныг эрдэмтэд судалсан.

Энэ төрлийн олдвор дэлхийд нэн ховор, ази тивдээ хоёр дахь нь хэмээн бичсэн байна. Олдворыг тухайн газрынх нь нэрээр “Наранбулагийн хун” гэж нэрлэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих