zohiomol heeltuuleg

Орон нутагт зохиомол хээлтүүлгийн ажил явагдаж байна

Засгийн газраас “Мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах аян” зарласан.

Үүний дагуу зохиомол хээлтүүлгийн ажил, үйлчилгээнд зориулж, өндөр ашиг шимт, мах сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу түгээжээ.

Өндөр ашиг шимт гүн хөлдөөсөн бухны үр, азотыг Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Архуст, Баян, Жаргалант сумд, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг зэрэг найман гэрээт зохиомол хээлтүүлгийн техникчдийн хэрэгцээнд 80 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлсэн байна.

~Орон нутагт зохиомол хээлтүүлгийн ажил явагдаж байна~

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн суманд эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгжийн хэрэгцээнд 200 тун үр, Говь-Алтай аймгийн Дарви суманд 200 тун үр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Сүхбаатар, Хушаат суманд 900 тун үр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 20 тун гүн хөлдөөсөн үрийг шаардлагатай азотын хамт нийлүүлжээ.

Одоогийн байдлаар Малын удмын сангийн үндэсний төвийн гэрээт 18 техникч төвийн болон эрчимжсэн аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу үржлийн ажил, үйлчилгээ тасралтгүй явуулж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих