sharaw-hugjmiin zohiolch

Төрийн шагналт Б.Шаравын шилмэл бүтээлийг пянзанд буулгаж байна

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын шилдэг уран  бүтээлээс дээжлэн  пянзанд буулгах ажил эхлээд ид дундаа орсон байна.

Төрийн шагналт Б.Шарав:

 “Ийм сайхан ажлыг эхлүүлчихсэн, санаачилсан залуусдаа баярлаж байгаа. Бие болоод сэтгэлийн их тэнхээ нэмж байна шүү. Сонгодог урлагийн тайзнаа гуч гаруй жил эгшиглэсэн бүтээлүүд маань өнөөг хүртэл бичлэггүй байсан. Ийнхүү пянзанд бууж, хадгалагдахаар болж байгаад туйлын баярлаж байна” хэмээв.

Б.Шаравын “Зуурдын орон”, “Монгол орон бадартугай”, “Эхийн сэтгэл шиг”, “Хоёрдугаар симфони”, “Трио” гэх таван уран бүтээлийг пянзанд буулгаж байна.

Энэхүү пянзыг дөрөвдүгээр сард бичиж дуусгаад цөөн тоогоор хувилах аж.

Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг 1988 оны тавдугаар сарын 22-ны өдөр Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа  “Сонгодог хөгжмийн Олон улсын III их наадам”-ын үеэр тоглосон нь Монголын сонгодог хөгжмийг олон улсад анх таниулсан явдал болжээ.

Тиймээс ч уг бүтээлийг алдарт удирдаач Валерий Георгиев “Тэнгэрийн симфони” гэж үнэлсэн бол Япон, АНУ-ын зураач уран бүтээлчид “Тэнгэрийн аялгуу” хэмээн нэрлэж уран бүтээлүүдийнхээ сэдэв болгосон жишээ бий.

Мөн хөгжмийн зохиолч Б.Шарав 1992 онд “Хоёрдугаар симфони” болон “Замбуутивийн наран” бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих