huuhed

Харилцаанд цээрлэх ёсон бийг үрдээ учирлаарай

Ахан дүү, гол усаараа мэндлэх хүндлэх ёстой явдаг бидний ардын сайхан уламжлалд хүүхдийг бага балчир цагаасаа нь ах захаа мэдэх, харилцаа хандлагыг ихэд анхааран төлөвшүүлж угтаа дараах зан байдлыг анхаарч засууштай хэмээн сануулсан байдаг. 

-Монгол хүн чанга хашхичин ярихыг жигшдэг. -Муу хүний дуу их, марал илжигний ааль их” гэж ярьдаг.

-Хүнийг доромжлох, биед нь хамаагүй гар хүрэх, ширүүн харах, хүний дэргэд билэггүй, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. 

-Баяр ёслол, зовлон гамшгийн үед хоорондоо уурлан тэрсэлдэх, уцаарлахыг ихэд цээрлэдэг. Учир нь буянд харш бөгөөд ажил үйлс бүтэлгүйтнэ гэж үздэг.

-Хүнтэй эвгүй харьцах, эд юмс, сэтгэл санаагаар хохироохыг цээрлэдэг. Амин хувиа хичээн, ядарч зовсон нэгэнд туслахгүй өнгөрийг монгол хүн тэвчдэггүй. Иймээс ч “Олны хүч оломгүй далай” хэмээдэг.

-Ахмад болон бусад хүмүүстэй харьцахдаа их зан гарган үл дуугарах, ташаа тулах, том дуугарах, эн зэрэгцэн ярих, чанга хашхичин ярих, яриан дундуур нь орж үгийг нь таслах, ном үзэж байхад ном руу нь өнгийх, түүнчлэн ярилцаж байхдаа явган суух, хөлөө ачин суухыг цээрлэдэг. “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих