IMG_B1_RECKLESS1.jpg_1_1_8SJN4QI.jpg

Хилийн чанадад алдараа мандуулсан хул морь

Дэлхийн хоёрдугаар дайны үед Ким Хук Мүн гэгч залуу хүү Хойд Солнгосоор дамжуулан Монголоос нэгэн хул морь авчирч байжээ. Харин түүнийг Эрик Педэрсэн гэгч америк эрд зарснаар хул морины амьдрал өрнөд зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанжны итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурсан ярьдаг. Түүнийг цэргүүд Реклэс хэмээн дууддаг байв

Урт холын аянд явахдаа цэргүүдийн хайрыг татах аргаа мэддэг тэрхүү морь шар айраг ууж, лууван иддэг байсан талаар хүмүүсийн тэмдэглэлд ихээхэн үлдсэн байна. Цэргүүд ч түүнд хайртай байсан бөгөөд өглөө сэрмэгцээ цэргүүдтэйгээ цайндаа орж хэдэн хэрчим гамбир болон кофе уудаг байсан аж. Амттанд дуртай байсан нь бялуу, чихэр, кока кола уух дуртай байснаас нь илт.

Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн байгаа юм.

Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклэс 1960-аад оноос тэтгэвэрт гарсан бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байсан. Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих