moriton-mulan

Холливуудын урилгаар Монголын морьт харваачид

Моринд гарамгай монголчуудыг дэлхийд хүлээн зөвшөөрч Холливуудын ертөнцөөс урилга илгээжээ.

 Шинэ Зеланд улсад зураг авалтаа үргэлжлүүлж байгаа Netflix-ийн Marco Polo, Walt Disney компанийн ээлжит уран бүтээл болох “Mulan” кино төсөлд Монголоос 54 хүний бүрэлдэхүүнтэй морьт харваач уран бүтээлчдийн баг оролцсон байна.

Орлон тоглогч буюу каскадёрын үүргийг гүйцэтгэгч Монголын морьтнууд  ийнхүү “WALT DISNEY” компанийн урилгаар ажиллаж монгол хүний үнэ цэнэ, тэсвэр тэвчээр, ур ухааныг гайхуулан талын морьтнуудын өв соёлоос дэлгэн харуулжээ.

Монголын морьтнууд үүнтэй ижил төстэй олон улсын нилээд хэдэн төсөл дээр ажиллаад байгаа аж.  Тэд жүжигчдийн үзүүлэх боломжгүй үзүүлбэр, тулааны хэсэг дээр морьтой онхолдох, цоройлгох, галан дундуур морьтой давших, машин тэрэг мөргүүлэх, өндрөөс унах зэрэг үзүүлбэрийг гүйцэтгэж Монгол түмэн хэзээнээс моринд гарамгай гэдгийг батлан харуулжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих