hunsnii-delguur

Хүнсний дэлгүүрүүдийн цэвэрлэгээ хангалтгүй байна гэв!

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны 70128012 дугаарын утсанд иргэний гаргасан гомдлын дагуу ЧД-ийн 7 дугаар хороонд байрлах “ГанТүвшинУндрах” ХХК-ийн “Харзтай” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар худалдагч нь ажлын хувцас өмсөөгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн тоосонд дарагдсан, өдөр тутмын болон байнгын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, бүртгэл хөтөлж хэвшээгүй, үйл ажиллагаандаа дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрлээ.

Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих