2019_03_29-11_25_08_x3

Хөөмийчид орон зайн авиан дүрслэлээр тоглолт хийв

Урлагийн олон төрлийг хамруулсан “Агшин зуур” хэмээх контэмпорари урлагийн төслийн хүрээнд уран бүтээлч Э.Жанцанхорол, Германы уран бүтээлч Карстэн Николай болон монгол хөөмийчид орон зайн болоод харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолт толилуулав.

Үлэг гүрвэлийн төв музейн орон зайнд улаан туяатай гэрэл тусгаж, Карстэн Николайн электрон синтезаторын минимал дуу авианд хөөмийчид орон зай, мөчлөгт үүсэх мэдрэмжээ дуу авиагаар дамжуулан гаргах тоглолтын үеэр  үзэгчид нүдээ анин, бясалган сонсов.

Тэдний дуу авиа намуухан эхэлснээ, аажимдаа сүлэлдэн эрчилдэж, заримдаа тасалдаж, сүнслэг, амгалан мэт хэрнээ оргилсон ер бусын холилдсон мэдрэмжийг төрүүлсэн аж. Уг төслийн санаа нь монголчуудын дотоод, гадаад ертөнцтэй дуу авиагаар дамжин харьцдаг байсан эртний уламжлалаас сэдэлтэй гэнэ. Тэд эцсийн бүтээлээ Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын наадмын нээлтэд толилуулах юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих