uichuur

Сар шинийн уламжлалт наадгай

Уншигчдынхаа амралтын өдөрт зориулан Монгол түмний уламжлалт наадгайн төрөл болох “Үйчүүр тоглоом”-ыг танилцуулж байна.

Энэ нь Цагаан сарын шинийн нэгэнд тоглогддог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгон нь тухайн жилийн урам  зориг, хийморь цогийг бэлгэддэг гэдэг.

“Үйчүүр” наадсанаар багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшдэг байна.

uichuur

 

Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтадыг танин мэдүүлдэг ажээ. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог.

Амьтадыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Тухайлбал, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арсланг авах бөгөөд тэр нь 64 лантай тэнцдэг, тэмцээний хамгийн өндөр оноо юм. Хоёр нүхтэй шоо буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан ажээ. Тоглоом дуусахад хожсон амьтадынхаа тоог гаргаж ланг тогтоон дүнгээ гаргадаг.

“Үйчүүр”-ийг 7х10 сантиметрийн хэмжээтэй цаасан дээр зурж, тэмээний яс болон модон дээр сийлж хийдэг бөгөөд  нутаг нутагт өөрөөр тоглодог ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих