nyamhuu-emch

ЭЕРЭГ: Эмчлэгдэж байгаа хүмүүсээс хоёр нь эдгэрчээ

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болсон тухай эерэг мэдээллийг хүргээд байна. Тодруулбал,  Монгол Улсад өнөөдрийн байдлаар, сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байгаа билээ.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ.
-Уг хоёр өвчтөнөөс сүүлийн гурав хоногт нийт таван зүйл сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилж, эмчилгээ үр дүнтэй болсон нь батлагдсан байна.
-Эмнэлгээс гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглалт, тандалт хийх журмыг бүрэн хэрэгжүүлнэ.
-ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн нийт 220 хүн тусгаарлагдаж ажиглалт, тандалт, хяналтанд байна
-2020.03.29-нд анхны батлагдсан тохиолдын хавьтал болсон 59 хүнд гурван удаагийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 10 хүнд коронавирусын давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих