Энхийг сахиулагчид бэлтгэлээ хангаж дуусаад, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа хангаж дуусаад өдгөө газар орныг зориход бэлэн боллоо. Хурандаа Д.Баттүвшин захирагчтай тус батальоны монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019-09-18/ боллоо.

enhiig-sahiulagchid

Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна. Газар зүй, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилго, чанд сахилга баттай байж, үүрэг гүйцэтгэлтээрээ гайхагдаж байгаад салбарын дэд сайд хувьд маш их баяртай байдгаа энэ ташрамд хэлье. Бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болж байгаа энэ сайхан замналыг та бүхэн нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна. Эх орныхоо захиа даалгаврыг биелүүлэхээр хөлгийн жолоо залах гэж байгаа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болсон ар гэрийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих