nuudelchin-orh-turshiltiin-sudalgaa

ҮСХ-оос Нүүдэлчин өрхийн туршилтын судалгаа хийгдэнэ

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан Дэлхийн банкны олон улсын зөвлөх Родика Синоблач, эдийн засагч Ж.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар нүүдэлчин өрхийн аж байдал, хэрэглээ, отор нүүдлийн хэв маяг болон гэнэтийн хүндрэл бэрхшээл зэрэг өргөн үзүүлэлтийн хүрээнд мэдээлэл цуглуулж, судалгааны ажлыг зохион байгуулах гэж байгаа талаар ярилцсан. Малчин өрхийн амьдралын хэв маягийг тодорхойлох зорилготойгоор “Нүүдэлчин өрхийн туршилтын судалгаа”-г зохион байгуулж байгаа юм.

Энэхүү судалгаа нь ҮСХ-ноос зохион байгуулж явуулж буй судалгаануудаас анх удаа судалгааны түүвэрлэлтийг газар зүйн мэдээллийн систем ашиглан хийж байгаагаараа онцлог болж байгаа билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих