sarlag

Өмнөговьчууд сарлагны баяраа тэмдэглэнэ

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын “Ёлын ам” хэмээх үзэсгэлэнт газар энэ оны сарлагны баяр наадмыг тэмдэглэхээр болжээ. Тавдугаар сарын 25-ны бямба гаригт “Сайханы сарлаг 2019” арга хэмжээ эхлэх гэнэ.

Энэ арга хэмжээний үеэр олон ажил хийхээр төлөвлөжээ.

  1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
  2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
  3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
  5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
  6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
  7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулах юм байна.

Таван хошуу малын ашгийг тал бүрээр нь өөртөө шингээсэн энэ өвөрмөц амьтныг хайрлан хамгаалах, түүнтэй холбоотой соёл уламжлалыг хадгалан авч үлдэхэд энэ удаагийн наадмын зорилго оршиж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих