Богд уулын дархан цаазат газрын бүсэд газар эзэмшдэг иргэд, ААН байгууллагын анхааралд!

Дархан цаазат газарт, газар ашиглах эрх авсан боловч газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулаагүй иргэн, ААНБ-ууд Тусгай хамгаалалттай газр нутгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулна уу.

Иймд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид оруулах, мэдээ засварлах, нэгтгэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага доорх бичиг баримтын бүрдлийг авчирч шинэчилсэн бүртгэлд 2019.12.20-ны дотор тус хамгаалалтын захиргаан дээр ирж хамрагдана уу?

1. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралтын хамт
2. Газар ашиглах эрхийн гурвалсан гэрээ
3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ
4. Батлагдсан эскиз зураг
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
6. Газрын төлбөр төлсөн тухай баримт
7. Холбогдох бусад баримт бичиг.

Иргэн ААН Байгууллагууд нь газар ашиглах гурвалсан гэрээний эрх үүргээ биелүүлэн шинэчилсэн бүртгэлд хамрагдах. Хамрагдаагүй тохиолдолд цаашид газар ашиглах эрхийг сунгахгүй, цуцлах болохыг анхаарна уу.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих