dembee-tolgoh

МОНГОЛ НААДГАЙ: Хэрхэн дэмбээдэх вэ?

Дэмбээ нь Mонголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм.

Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга, бүр ардын дууны аяаар дэмбээдэх нь ч байдаг.

~Хэрхэн дэмбээдэх вэ?~

Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурд зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг.

Тиймээс энэхүү тоглоом нь хүний амхаалж самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих