unaach-daatgal

Уралдаанч хүүхэд бүрийг багадаа 100 мянган төгрөгөөр даатгана

Хурдан морины уралдаан хориглосон хугацаа дуусгавар болж, аймгийн сумдын бүсчилсэн уралдаанууд зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр Улаангом суманд Увс аймгийн төвийн бүсийн сумдын, Өмнөговь суманд баруун бүсийн сумдын хурдан морины уралдаан нэгэн зэрэг болж байна. Тус уралдааны үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морь уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.

2018 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас уралдаанч хүүхдийг заавал 100 мянган төгрөгөөр даатгуулсан байх шийдвэр гаргасан байна. Уяачид уралдаанч хүүхдээ хуулийн хүрээнд даатгуулаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд даатгалаа гаргуулж чадахгүй тохиолдол гардаг аж. Энэхүү эрсдэлээс уралдаанч хүүхэд, уяачдыг хамгаалахын тулд аймгийн ГБХЗХГ-аас “Миг”, “Номин”, “Практикал”, “Монре” зэрэг даатгалын компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

“Уяачид уралдаанч хүүхдээ дурын даатгалын компанид 20-30 мянган төгрөгөөр даатгуулчихаад даатгуулсан гэх нэр зүүснээс болж сүүлд нь даатгалынхаа мөнгийг гаргуулж чадахгүй тохиолдол олон байдаг. Үүний цаана хүүхэд л хохирч үлддэг. Тиймээс аймгийн ГБХЗХГ-аас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж 100 мянган төгрөгөөр даатгуулсан байх, MNS6264:2018 стандартын хувцас хэрэглэлийг өмссөн байхыг шаардаж хяналт тавьж ажиллана. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн аймгийн ГХБЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.

Энэ сарын 3-нд Баруунтуруун суманд Увс аймгийн зүүн бүсийн сумдын хурдан морьдын уралдаан болох аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих