nyalhsiin-torolt

ЭЕРЭГ: Монгол Улсын хэмжээнд 24.9 мянган эх амаржив

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар 24.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 22 (0.1хувь)-оор нэмэгдсэн байна. Амаржсан эхчүүдийн 18.6 мянга (74.5 хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 121 (0.6 хувь)-ээр буурчээ.

~Монгол Улсын хэмжээнд 24.9 мянган эх амаржив~

Нийт амаржсан эхчүүдийн 97 (0.4 хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12 (14.1 хувь)-оор нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 4 сард 12.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2125 (15.0 хувь)-аар буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 2516 (60.6 хувь)-гаар, цусан суулгаар өвчлөгчид 734 (57.7 хувь)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 414 (67.2 хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих