Яруу найрагч Б.Галсансүх ХАМТЛАГ байгуулна гэв

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх “Аттила” нэртэй хүннү рок хамтлаг байгуулах гэнэ.

Тэрбээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим дууны шүлгийг зохиосон билээ.

Мөн яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Пост-модерн дөрвөн улирал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” ном хэвлүүлсэн модернист найрагч юм.

Түүний зорилго нь дэлхий дахинаа бүтээлээ хүргэж буй “The Hu” хамтлаг шиг баг бүрдүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих