mori-

Азийн морин спортын тэмцээнээс Монголчууд мөнгөн медаль хүртлээ

Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод Үндэсний морин спортын тулам булаалдах /көкпар/, морин дээрх барилдаан /Аударысбах/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, морин дээрээс харвах /жанбы ату/ зэрэг спортын төрлүүдээр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд боллоо. Анхдугаар нээлттэй тэмцээнд ОХУ, БНХАУ,  Казахстан, Тажикстан, Монгол зэрэг есөн орны баг тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсыг төлөөлж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын НБТАЗүйч, МКҮСХ-ны тэргүүн А.Ромоор ахлуулсан 28 тамирчны бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.

Тэмцээний гол тэмцээн болох тулам булаалдах спортын төрөлд Монголын баг тамирчид Тажикстаныг 2:0-ээр, БНХАУ-г 5:3-аар, ОХУ-ыг 5:3-аар хожсон боловч аваргын төлөө Казахстаны багт 5:3-аар ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ.

Морин дээрээс шүүрэх төрлийн тэмцээнд есөн орны 19 тамирчин өрсөлдөж, С.Женисбек хүрэл медаль хүртэж, У.Айболат шагналт дөрөвдүгээр байр эзлэв. Мөн морин дээрээс харвах тэмцээнд О.Түмэнбаяр хүрэл медалийн эзэн болсон бол морин дээрх барилдааны 70 кг-ын жинд М.Атхабыл мөнгө, 80 кг-д Е.Өмирбек хүрэл, +80 кг-д С.Женисбек аваргын алтан медалийг хүртлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих