5ccf0f7355284

Уралдааны бай шагналыг эмнэлэгт хандивлажээ

Орхон аймагт тавдугаар сарын 12-нд“Энх-Эрдэнэтийн хурд 2019” хурдан морины уралдаан зохион байгуулагдах байсан билээ. Тэгвэл энэ уралдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан тухай мэдээлэл гарсан билээ.

Уралдаанд бэлтгэж байсан хэрэглэлүүдийг болиулахын зэрэгцээ уралдааны бай шагналыг хэрхэх талаар зөвлөлдсөний эцэст Жаргалан сумын эрүүл мэндийн төвд өгөхөөр шийдвэрлэжээ. Уралдааны шагналд нь өгөх байсан хоёр машин, гурван мотоцикл болон унадаг дугуйг хүлээлгэн өгсөн аж.

Уг уралдааныг санаачлагч Ц.Бат-Энх хэлэхдээ “Орхон аймагт болох байсан морин уралдаан цуцлагдсан ч аймгийнхаа хүн ам, эрүүл мэнд, боловсролын салбарт зориулахаар шийдсэн. Иймд БОЭТ-ийн дэргэд байгуулсан “Яаралтай түргэн тусламж”-ийн төв, Жаргалант сумын эмнэлэг тус бүрт туулах чадвар сайтай жийп автомашин, гурван багт тус бүр мотоцикл, 10 хүүхдэд унадаг дугуй өгч байна” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих