bogj-niiluuleh-togloom

МОНГОЛ НААДГАЙ: Бөгж нийлүүлэх тоглоом…

Малчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шөрмөс зэргээр гогцоо, уяа зангидаж, түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байв.

Тийм ээдрээтэй , гогцоотой уламжлалт тоглоомууд гэвэл: Хонин холбоо, Богцны уяа, Хос дөрөө холбох/ салгах, Аргамжаанаас биеэ салгах, Тэмээн тушаа, Есөн нүх, Бөгж нийлүүлэх гэхчлэн дөчөөд төрлийн ээдрээт тоглоом, наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр орхигдож мартагджээ.

Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байв. Бог малын ( хонь ямаа ) чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ.

Энэхүү наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм.

~МОНГОЛ НААДГАЙ: Бөгж нийлүүлэх тоглоом…~

Мөн түүнчлэн Монголчууд хүргэн болох хүнийхээ оюун ухаан, амьдралын холч харааг сорих тоглоом наадгай ч зохиохоо мартсангүй.

Охид нь гэрлэх насанд хүрмэгц эцэг эхчүүд шагайн чөмөг хоёр ширхэгийг бэлтгэж эхэлнэ. Нэгийг нь сайтар мөлжиж жаахан хальс үлдээх бол, нөгөөг нь мах хальс зэргийг багагүй үлдээж хатаана. Ингээд хүргэн болох залуугаа бүх зүйлээр нь шинжиж тохиромжтой гэж үзвэл цэвэрлэсэн шагайн чөмгөө өгдөг.

Шагайн чөмөгний шагайг хялбархан мулталсан залууг “Эр бие гүйцэж, эхнэр авах цаг нь болсон” гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авна. Харин нутаг усандаа нэр муутай, удам судар нь тодорхойгүй хүнд ямар ч бөх хүн мулталж чадахааргүй хатсан хальстай шагайн чөмгөө өгчихдөг байж.

Ингээд л хүргэн болох хувь тохиогоогүй залууд “Уламжлал ёсоороо шагайн чөмөг мултлах тоглоом тоглолоо. Гэвч эр бие чинь гүйцээгүй тул охиноо өгөх арга алга” тиймээс эхлээд эр биеэ гүйцээсний дараа охиныг минь гуйгаарай” гэж дайлж цайлан буцаадаг байсан түүхтэй аж. 2

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (3 votes)

Сэтгэгдэл бичих