mongol-tashuur

Монгол ташуурын тухай

Ташуурыг гоёлын, хурдан морины мөн хүүхдийн, уурганы морины гэж ангилдаг. Ташуурыг баримаар хэмжих ба сондгой тоогоор 3-11 барим хүртэл хэмжинэ.
Энэ нь Монголчуудын жаргал зовлон жаргал гэсэн бэлгэдэлтэй холбоотой. Хурдан морины ташуурыг гурван баримаар хэмжиж хийх ба хөнгөн зөөлөн модоор буюу бургасаар ихэвчлэн хийнэ.
Учир нь их урт суртай байх нь уралдаж буй мориныхоо цавыг ороолгох гэмтэй. Бургасаар хийх ба яргай, зандан мрдоор хатуудна гэж үздэг.
Харин гоёлын ташуур нь 9-11 барим байх ба мод нь хулс болон яргай гэсэн олдоц ховортой модоор хийдэг. Мөн гоёлын ташуурын хоёр талыг мөнгөлж, аман хүзүү зангидна. Эдгээр модыг авахад ч нарийн учиртай хэмээдэг.
Яргай мод нь элбэг ургадаггүй бөгөөд авахдаа ургадаг уулнаас нь гуйж, аргадаж үр хүүхэдгүй ганц бие хүн авдаг учиртай. Хэрэв гэр бүлтэй хүн авбал модныхоо оронд гэр бүлийн хэн нэгийг нь авдаг гэж хууччуул ярьдаг.
Уурганы морины ташуурыг хийхдээ мод нь ганц барим харин сагалдарга нь гурван барим, сур нь гурван барим буюу нийт долоон барим байдаг. Ташуурын сурыг үхрийн арьсаар хийдэг
Ташуурын тухай цээрийн ёсон
Ташуур барьж айлд орохыг цээрлэнэ.Тийнхүү барьж орвоос танхай балмад гэгдэх буюу гэрийн эзнийг доромжилсонд тооцно.
Ташуураа хаа хамаагүй тавихыг цээрлэнэ
Ташуураараа хүний зүг зангах дохихыг цээрлэнэ.
Ташуур тулж тоглох наадахыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс унаа мориноосоо сална явгарна гэх буюу морь унаанаас унаж бэртэхийн муу ёр гэнэ. Ядравч ташуураа бүү тул гэдэг

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих