huuhded-nom-unshij-ogoh

Нярайд НОМ уншиж өгөхийн ашиг тус…

Бяцхан хүүхдийнхээ оюун ухааныг бага наснаас нь эхлэн хөгжүүлж байх хэрэгтэй. Ихэнх эцэг, эхчүүд үг ойлгохгүй нялх хүүхдэд ном уншиж өгөх хэрэг байна уу?” гэж боддог. Гэтэл төрөөд сонсож, утгыг нь ойлгохгүй ч сонсохыг хичээж байдаг байна. Японы Хитачи корпорацийн судалгааны төв Италийн эрдэмтэдтэй хамтран, төрөөд тав хонож байгаа нялх хүүхдүүдэд хандан эх хэлээр нь ярьж, ойлгогдохгүй дуу чимээг сонсгож туршихад хүүхдийн тархины зүүн хэсэгт хэл ярианы хөгжилтэй холбоотой их тархины хажуугийн дэлбэн идэвхтэй ажиллаж байгааг илрүүлжээ.

Ингэхэд нярай хүүхдийн тархины хажуугийн дэлбэн үг ойлгодог том хүүхдийнхтэй яг адилхан ажиллаж, ойлгогдохгүй дуу чимээнээс төрөлх хэлнийхээ үг ярианд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж байв. Тэгэхээр дөнгөж сая төрсөн хүүхэд ч үг ойлгодог хүний адил сонсъё гэж хүсч, тархины үйл ажиллагаа нь идэвхжиж байдаг байна.

~Нярайд НОМ уншиж өгөхийн ашиг тус…~

Мөн ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөхөд хүүхдийн тархины аль хэсэгт нөлөөлдөг болохыг Японы хэсэг эрдэмтэд судалж тархины гүн хэсэгт орших сэтгэл хөдлөлийн хэсэг идэвхжиж байгааг тогтоожээ.

Эдгээр эрдэмтэд тархины гүнд орших энэ хэсгийг “сэтгэлийн тархи” гэж нэрлэсэн байна. Энэ нь баярлах, уурлах, айх зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсэг юм.

Тэгэхээр хамгийн хайртай хүнээрээ ном уншуулах нь хүүхдийн сэтгэлд хүрч хүүхэд, бас ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөх үед ээжийн их тархины духны дэлбэнгийн хэсэг энгийн нь чангаар унших үеэсээ илүү идэвхтэй ажиллаж байгааг тогтоожээ. Шалтгаан нь ердөө л хүүхдэдээ хайртай учраас илүү их сэтгэлээ шингээн мэрийж байгаатай холбоотой юм. Хүний тархи гэдэг сайн ажиллаж байж л цусны эргэлт нь хурдсан эрүүл саруул байдлаа удаан хадгалж чаддаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих