huuhed-arga-hemjee

БЗД-ээс “Хүүхэд” арга хэмжээ зохион байгуулж ажиллав

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох болон холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс “Хүүхэд” арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулан ажиллаж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургуулийн бага ангийн сурагчдад сургалт оржээ. Тус сургалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ха риуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Отгонсүрэнтэй хамтран явуулсан бөгөөд бага насны хүүхдүүдийн онцлог, сэтгэхүйд тохирсон хэлбэрээр заасан аж.

Ташрамд дуулгахад, “Хүүхэд” арга хэмжээ энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хариуцсан нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдад тэдний насны онцлогт тохирсон сургалт хэлбэрээр явагдах юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих