maliin-emch

Малын эмчийн жор хүссэн үед олддог эд биш

Малын эм, тариаг эмчийн жоргүй олгохыг өнгөрсөн оны зургаадугаар сараас хориглосон боловч хэрэгжилт нь тааруу байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 оны 12 дугаар сард батлагдаж, 2018 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм.

Энэ хуулийн гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Малын эмч нараас хуулийн хэрэгжилтийн талаар тодруулахад “ Малчид хот хүрээ орсон хүнд малын эм бэлдмэл захих зохиолдол олон байдаг. Энэ үед малын эмчийн жорыг шуурхай явуулах боломж бага байдаг. Мөн баг, сумдад байгаа малын эмч нар хүртээмжтэй бус, хүссэн үед нь очоод малыг нь үзэж жор олгох боломж байдаггүй” хэмээн ярьжээ.

Иймд хууль хэрэгжилт муу байгаа учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулан амьдралд нийцсэн хууль хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих