Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран ховор ан амьтны үс, эд эрхтнээр бэлэг дурсгалын зүйл болон сувенер, цуглуулга хийж худалдан борлуулдаг этгээдүүдийг шалгаж эхэлжээ.
Тэд хууль бусаар ан хийж, амьтны жижиг хэсгүүдийг сувенер хэрэглэл болгон худалдаа хийдэг аж.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг ундраа” худалдааны төвд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.