altan-owoonii-tahilga-2018

Эх орноо хайрлан хамгаалах сэдлийг “Алтан овооны тахилга” мэдрүүллээ

~Эх орноо хайрлан хамгаалах сэдлийг “Алтан овооны тахилга” мэдрүүллээ~

Монголын Үндэсний урлагийн их театр болон Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид хамтран Алтан дарь овооны тахилга, зүүн бүсийн хурд-2018 баяр наадмын нээлтийн арга хэмжээг хийжээ.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар нээж үг хэлсэн юм. Мөн тэд тоглолтыг бүрэн эхээр нь үзэж, нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлжээ.

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн наадамчид баяр наадмын нээлтийн ажиллагаанаас эх орноо хайрлан хамгаалах, эх орон, уул усаараа бахархах сэтгэлийг дахин олж авлаа, үнэхээр сайхан байна хэмээн олон нийт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих