Оюун бодол – үг яриатай , оюун бодол- бие махбодтай, оюун бодол – зүрх сэтгэлтэй нягт холбоотой
Бидний өвөг “таван үгэн дээр танигдана” гэж ярьдаг нь үгэнд маш хүчтэй энерги агуулагдаж байдаг болохыг сануулсан хэрэг. Угтаа бид эхлээд хүнийг хэрхэн ярьж байгаагаар дүгнэн цэгнэдэг.
Орчин үеийн судлаачид ч үг ярианы алдааг санаандгүй биш гэдгийг тодорхойлсон байдаг. Ээрч гацаж ярих нь зарим үед сэтгэл санааны ноцтой эмгэгийн үед тохиолдох нь бий. Практикт ер нь бүхий л өвчин сэтгэл зүйгээс үүдсэн байдаг ажээ. Иймд үг амьтайн учир шалтгааны тухай хамтдаа ярилцая.
Эрүүл мэнд, эд баялагт үгийн хүч хамаарах нь
Үг бидний үйлийн үрийг хүчтэй тодорхойлж байдаг. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүмүүс хоорондоо маш их уур хилэнтэй, илт доромжлон дайрч давшилсан өнгө аястай харилцах аваас бие махбодын дотор хар толбо сууж, магад тэр нь хоёр гурван жилийн дараа хорт хавдар болох магадлал өндөр хэмээн үзжээ.
“Энерги алдах гол эх үүсвэр бол үг яриа” Буддын гүн ухаан
Үг яриа бол амьдралын хүчний илэрхийлэл
Хамгийн амжилттай яваа хүмүүс цэгцтэй аядуу зөөлөн ярьж, үг яриагаа хянаж чаддаг аж. Аливаа хүмүүн хэдий чинээ зөв ярина тэр хүн эрүүл саруул, амжилттай, авьяас билэг дүүрэн, амьдрал нь тэгш сайхан байна. Харин хэн нэгнийг шүүмжлэх, буруушаах, заргалдан хоргомжлох үед түүний энерги нь хэлбэржиж эхэлдэг ажээ.
Ведийн сургаалд /Энэтхэгийн эртний философи/ дэмий хоосон яриаг – prajalpa гэж нэрлэдэг
Үг хэл үйлийн үр болох нь
Хэрвээ бид хэн нэгнийг шүүмжлэн буруутгах аваас тэрхүү хүнийхээ муу муухай зан чанар, сөрөг үйл, үйл- үрийг нь яг соронзон мэт өөртөө татаж байдаг гэнэ. Эсрэгээр нь хэн нэгнийг сайшаавал мэдээж сайхан чанарыг нь хүлээн авах болно.
Тухайлбал: Хэрэв та хэн нэгэн гэгээнтэн хүмүүний сайн сайхан чанарыг өвлөж авахыг хүсвэл түүний тухай уншихад л хангалттай эсвэл тэдгээр гэгээнтний сайхан чанарын тухайд хэн нэгэнтэй санаа бодлоо ярилцахад хангалттай. Бодож, ярилцаж, дагаж байгаа хүнийхээ зан чанарыг бид хүлээн авдаг болохыг судлаачид аль хэдийнээ ажиглажээ.
Ийм учир барууны сэтгэл судлаачид амжилттай, сэтгэл дүүрэн яваа хүмүүсийн тухайд бодож ярьж байхыг зөвлөдөг. Хэдий чинээ “Би”-гийн үзэлтэй байна төдий чинээ хэн нэгний сайн сайхныг бодож ярихад төвөгтэй болдог байна.
“Аманд нь орох нь чухал биш харин амнаас гарах нь илүү чухал” Христийн шашинд
Бусдын толгой дээрх өвсийг анзаарах хэрэггүй
Угтаа хэн биднийг буруутгана – тэр хүн бидэнд сайн үйл үрээ алдаж, өөрөө бидний муу үйл үрийг авах аж. Хэрэв та хүнд ярьвал 80% бүтэлгүйтэх магадлалтай бөгөөд ялангуяа атаархуу,шунаг сэтгэлтэй хүнд ярьвал энергийн хуулиар тэр бүхэн сорогдоно гэсэн үг.
Яагаад бага ярьж, ихийг бодож, бүтээдэг хүмүүс амжилтанд хүрдэг вэ гэвэл… Тэд энергээ алддаггүй. Өөр нэгэн энгийн дүрэм бол хэрэв бид бусдад сайн үйл хийсэн бол үг яриагаа цэгнэх хэрэгтэй, энэ тухайгаа бусдад сайрхан ярих аваас өөрийн үйлдсэн сайн үйл үрийг алдана. Ер нь бардамнал сайрхуу зан сайн үр дүнд хүргэх нь бага.
“Ямар нэг зүйл төлөвлөсөн бол энэ тухайгаа хүнд бүү ярь” Эртний энэтхэгийн Махабхарат сударт
Бодлын хүч нь үг болон амилах нь
Бодол үг яриаг тодорхойлох учраас муу муухай бүхний тухай бүү бод. Бидний толгойд хэдий чинээ эмх замбараагүй бодол эргэлдэнэ төдий чинээ үг яриа цэгцгүй байх аж. Хэн цэгцтэй бодно тэр хүн цэгцтэй ярина.
Эх сурвалж: Рами Блектийн “Аз жаргалд хүргэх 10 алхам ” номын хэсгээс
*Рами Блект бол дорно дахины гүн ухаан болон энэтхэгийн эртний зурхай ухаан судлаач бөгөөд сүүлийн 20 гаруй жил энэ талаараа судалгаа хийсэн байна. Түүний бичсэн олон ном бестселлер болжээ.
Орос хэлнээс хөрвүүлсэн : Э. Насанжаргал