TS. BAAST

Босоо хээр азаргын үхэл, уяачын замд хөтөлжээ

Эрт дээр үеэс эдүгээ хүртэл морин эрдэнийн хийморь далласан, адуунд эртэй чадалтай, уях шинжихийн эрдэм ухаанд бусдаас илүү, аливаад шударга тулахтай эр хүнийг уяач хэмээн төсөөлж, хүндэлж дээдэлсээр ирсэн билээ. Уяач хүний эрхэм чанар нь үнэнч сэтгэлтэй, худал ярих, хулгай хийхийг бүрэн цээрлэсэн, өөрийн гэсэн ёс суртахуунтай, цагаан мөртэй хүмүүс байдгаараа бусдаас онцлогтой. Ийм сайхан уяачдын нэг бол Монгол улсын Манлай уяач Ц.Бааст юм.  Тэрээр 1988 онд цэргийн алба хааж Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амьдарч эхэлснээр морьтой холбогдсон гэгддэг.

Дэлгэрхаан суманд очоод тэрээр Монгол улсын манлай уяач Сүрэнхортой танилцсан байна. Тухайн үед Сүрэнхорын босоо хээр азарга нутаг орондоо сайшаагдсан сайхан хурдан хүлэг байжээ. Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор тасархай түрүүлж, дараа нь 1991 оны улсын баяр наадамд уралдуулсан байна. Тэр наадмаар үзэгч олныг шуугиулан түрүүлж ирсэн байна. Тэр орой нь морьдтой нь хамт туугаад Сүрэнхор хамаатны хүүхдэдээ гэрт нь хүргэх даалгавар өгчээ. Ингэхдээ машин замаар битгий яваарай гэж анхааруулсан байна. Учир нь баярын дараа замаар согтуу хүмүүс явах нь олон аж.

Сүрэнхор, Бааст хоёр хэдэн айлаар ороод морьдынхоо араас явтал босоо хээр морь нь зам дээр дайруулсан байжээ. Очоод удалгүй байхад амьсгал хураасан байна. Сүрэнхор цурхиран уйлж хурдан буян минь гэхээс өөр үг олдоогүй аж.

Энэ үед л Ц.Бааст уяач болохоо шийдэж босоо хээр морь шиг олон сайхан морьдтой болохыг зорьж өдийг хүрчээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих