Дархан-Уул аймгийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 200 тонн махыг бэлтгэн нөөцөлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн худалдаанд гаргаж эхлэхээр болжээ.
Нөөцийн махыг “Дархан мах эрдэнэ комбинат” ХХК бэлтгэсэн байна. Нийслэлд нөөцийн мах гуравдугаар сарын 9-ний өдрөөс худалдаанд гарсан бол манай аймагт 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Дархан сумын 54 цэгээр дамжуулан иргэдэд нийлүүлэгдэнэ.
Үнийн хувьд:
Үхрийн мах- 8500 төгрөг
Хонины мах- 7500 төгрөг
Ямааны мах- 6500 төгрөг байх юм.
Нөөцийн мах нэг уутандаа 2 кг-аар савлагдсан байна.
Худалдаалах цэгүүдийн жагсаалтыг хүргэж байна.