Delhiin-shatriin-tsahim-olympiad

Дэлхийн шатрын олимпиад түүхэндээ анх удаа онлайнаар болно

Дэлхийн шатрын олимпиад түүхэндээ анх удаа онлайн зохион байгуулагдаж байгаа талаар Монголын шатрын холбоо өнөөдөр мэдээлэл өглөө. Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай холбоотойгоор 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшлоод байсан.

Гэвч энэ хүнд цаг үед Дэлхийн Шатрын Холбоо цахим орчинд тоглож болдгоороо онцлогтой спортын давуу талаа ашиглан олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны хооронд www.chess.com цахим сайтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна. Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглохоор болжээ.

Энэ жилийн тэмцээн нэг улсаас эрэгтэй, эмэгтэй нэгдсэн нэг баг гэсэн ситемтэй явагдаж байгаагаараа онцлогтой. Жил бүр Дэлхийн Шатрын Олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулж өгдөгэ. Монголын багийн тухайл 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-н байрт шалгарсан амжилтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөх эрх авчээ.

Дашрамд дуулгахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ онд Шатрын спортыг Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулж, одоогоор 2 эрэгтэй 2 эмэгтэй нийт 4 шатарчин Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагдан бэлтгэл сургуулиалтаа хангаж байна.

Биеийн тамир, спортын газар

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих