barildaan

Иргэний үнэмлэхээр барилдааны тасалбарыг худалдаална

1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” ордонд болох гэж байна.

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Харин тасалбарын хувьд эрэлт ихтэй байгаа бөгөөд гол суудлууд дуусчээ. Үзэгчид зөвхөн тус ордны кассаар билетээ авах бөгөөд тасалбарын үнэ суудал харгалзахгүй 10 мянган төрөгийн үнэтэй юм.

Жилээс жилд сар шининй барилдааны  үзвэрийн тасалбарыг иргэд дамнан шаглах асуудал гардаг учир энэ жилээс нэг хүнд хоёроос илүүгүй билетийг олгохгүй гэнэ. Энэ асуудлыг зохицуулах үүднээс иргэний үнэмлэхээр билетийг олгохоор болж байгаа аж. Өнөөдрийн байдлаар гол суудал дууссан гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих