HALGAI-HUNS

Монголчуудын хавар цагийн амин шимт хүнс

Хаврын улиралд  хүн ядарч, нозоорох, сэтгэл санаа тогтворгүй болох, биеийн эсэргүүцэл сулрах, нойр ханахгүй байх зэргээр ядаргаанд ордог нь өвчинд өртөмтгий болгодог.

Хүмүүсийн биеийн эсэргүүцэл суларсан хаврын цагт халгай гэх ургамлыг хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээг нөхөх ядаргаа тайлах зэрэг олон талын ач холбогдолтой үнэ өртөг хямд юм.

HALGAI

Нарийн өргөс нь хүчлээр түлж арьс цочроодог халгай хэмээх өргөст ургамал Монголын хаана ч элбэг ургадаг.

Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их билээ. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар нь зөвхөн малаар зогсохгүй хүнд туйлын тохиромжтой гэдгийг Монголчууд ажиглалтаар судлан мэджээ.

Халгай нь С болон В, К витаминаар баялаг, уураг, төмөр,кальци, магни, цайр зэрэг элементүүдийг агуулдаг. Мөн элэг, цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг.

Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар үсээ угааж шавшиж хэрэглэж болно.  Халгайг зуны сүүл, намрын эхээр хураан авч даршлан зөв хадгалах нь чухал байдаг.

Хадгалсан халгайг халгайн цай, ундаа, халгайтай хуушуур гэх мэтээр хүнсэндээ хэрэглэж болох юм.

Гадны оронд халгайн олон талын шимт чанарыг ашиглан цай үйлдвэрлэн эхчүүдэд сүү оруулахад  хэрэглэж байна. Мөн цусны эргэлтийг сайжруулах, гормоны тэнцвэргүй байдлыг эмчлэх, хоолны  шингэц сайжруулах, элэг хамгаалах, амьсгалын замын харшил зэрэгт өргөн ашиглаж байна.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ХАГБҮСТ, ЭША Д.Ганболор

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих