botgo-hulsurhdug

Нялх ботго, нярай хүүхэд шиг эмзэгхэн байдаг

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол  нэгэн эсээндээ тэртээ 1960-аад оны дундуур зохиолч С.Удвал, Төв аймгийн Баян сумын тэмээчин “Орхоодой” Балдан хоёрын хөөрөлдөөн дундаас хаврын тэмээ их эмзэг, ботго тун амархан бузартдаг тухай сонссоноо цухас дурьдсан байдаг.

Балдан гуай тэмээг хоньчлон маллаж, ботгыг хурга шиг бойжуулдгаараа алдартай, ажилч малч алдар цуу нь Нарантөгрөгийн говиосоо хальсан нэгэн байсан гэдэг. Ботго эмзэг гэж түүний ярьсан яалт ч үгүй  үнэн бөгөөд  дээхэн үеийн малчид сайн мэддэг, үр хүүхдэдээ захиж хэлдэг байлаа.

botgo

Тэмээ гурван жилд нэг төрдөг өсөлт удаантай амьтан төдийгүй дөнгөж төрсөн ботго нь хамаагүй хүн ойр очиж, барьж ноолвол айлын эмзэг хүүхэд шиг хөлсдөг, бүр өвддөг учраас говийн малчид ингэ ботголох үеэр  бяцхан хөл хорио “тогтоож”, нялх ботгыг  аль болох хүн амьтнаас хол байлгахыг хичээдэг уламжлалтай байв.

Гэтэл энэ тухай мэдэх нь бүү хэл сонсоо ч үгүй орчин цагийн  “жинхэнэ монгол эрчүүд” дөнгөж төрсөн нялх ботгыг барьж аван зураг хөргөө татуулж, ботго эх барьж авлаа хэмээн цахим ертөнцөөр дуулиан чимээ шуугиан дэгдээх нь мэр сэр үзэгдэх болжээ.

Суурин иргэншлийн давалгаанд автан нүүдэлчин ахуйн соёлоосоо саармагжин дайжсан энэ цагийнхан үеэс үед өвлөгддөг монгол мэдлэгээс төсөөрч байгаагийн нэг баримт юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих