2020.08.24-ний өдрийн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна.
Жолооч таны анхаарал болгоомжгүй хийсэн ганцхан үйлдэл бусдад ямар их аюул, харуусал дагуулдгийг бүү март.