Сошиал медиа эрчимтэй цэцэглэж УХААЛАГ УТАСНЫ ДОН нэмэгджээ

 

Сошиал медиа эрчимтэй цэцэглэж буй энэ цагт хүн бүр фэйсбүүк, твиттер, инстеграм зэрэг сүлжээгээр цаг, минут тутам эргэлдэх болсон. Үүнийг судлаачид ухаалаг утасны дон хэмээн нэрлэх нь ч бий. Сошиал медиагаас гадна уншиж харах, үзэж сонирхох мэдээллүүд арвин, нэг үгээр дэлхий тэр чигтээ алгын чинээ утсанд багтах болсон нь яалт ч үгүй хэрэгцээ шаардлагаас болж утастай нөхөрлөх болсон. Бараг урдах замаа ч харалгүйгээр хүн бүр утсаа ширтэх болсон нь нүдний хараанаас эхлээд эрүүл мэндэд хор уршиг ихээр учруулж буй. Та анзаарвал удаан утсаа ширтсэний дараа хүзүү, нуруу хөшиж, толгой өвдөж, нүд улайн ядарч, аргаж, бүр загатнана. Америкчуудын гурван хүний хоёр нь ухаалаг утсаа хэт их ширтсэнээс болж, хараа нь эрс муудаж, нүдний эмгэгтэй болсон нь судалгаагаар гарчээ.

 

HEV Light буюу цэнхэр туяа гэж юу вэ?

 

Байгалийн байна уу, хиймэл үүсгэсэн гэрэл байна уу хоёулаа хүмүүс бидэнд энергийг дамжуулж байдаг. Харамсалтай нь, цэнхэр туяа нь асар их энерги болон өндөр давтамжийг ялгаруулж байдаг учраас энэ нь хүний эмзэг мэдрэмтгий нүдэнд аюул учруулж байгаа хэрэг. Нүдийг нарны хурц гэрлийн сөрөг нөлөөллөөс нарны шил хамгаалдаг бол үүнтэй адил хурц туяаг цацруулдаг цэнхэр гэрлээс харин бид нүдээ хамгаалж чаддаггүй.

 

Ухаалаг утас HEV light буюу цэнхэр гэрэл цацруулдаг

 

Уг цэнхэр гэрэл нь тийм их хор хөнөөлтэй гэж үү хэмээн бодож амжсан бол энэхүү гэрэл л таны нүдний гэм болоод байгаа юм. Харанхуйд ухаалаг утсны дэлгэцээр юм үзэх нь гэрэлтэйгээсээ илүү нүдэнд аюултай гэдгийг эрдэмтэд онцолж байна. Гэтэл бидний ихэнх маань унтахынхаа өмнө буюу харанхуйд олон цагаар утсаа ширтэж, энэ хэрээр бидний нүдний торлог бүрхэвч гэмтэж, хараа муудаж, өвчлөмтгий болдог аж. Нүдний эрүүл мэндийн тухай олон жил судалж буй Гэри Хэйтинг “Маш олон нүдний мэргэжлийн эмч нар ухаалаг утас, таблетын цэнхэр гэрэл нүдний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж буйг цохон тэмдэглэж байна. Лабораторийн аргаар амьтдын нүдэнд туршилт хийж, өндөр түвшингээр HEV гэрэл буюу цэнхэр туяаг тэдэнд харуултал удалгүй нүднийх нь эвэрлэг бүрхэвч гэмтэж эхэлсэн байна. Үүнтэй адил удаан хугацаагаар уг гэрлийг харж, ширтэх нь нүдэнд маш их аюултайг хүмүүс тэр бүр мэддэггүй“ хэмээн бичжээ.

Ухаалаг утсаа удаан ширтвэл нүд хэт ядарч, нүдний торлог бүрхэвч гэмтэх магадлал 50 хувь байдаг бол ухаалаг утасны цэнхэр туяа бага насны хүүхдийн нүдийг гэмтээх эрсдэл асар өндөр аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих