hort-zurshlaas-sergiileh-bagsh-nar

Хорт зуршлаас сэргийлэх СУРГАГЧ БАГШ нарыг бэлтгэж байна

~Хорт зуршлаас сэргийлэх СУРГАГЧ БАГШ нарыг бэлтгэж байна~

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой анхан шатны сургалтыг өчигдөр/08.02/ нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдэнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс залуучуудыг урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?”, “Мансуурах дон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварыг өсвөр үе залуучуудад таниулахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид шат дараатай сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах” нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих